Уламжлалт тэмцээний Товууд

VIII Сагс (Ахмад)
2016.04.29-30

IV Гар бөмбөг
2016.06.18-19

XI Сагсан бөмбөг
2016.10.29-30

VII Шагайн харваа
тов удахгүй гарна

II Хөл бөмбөг
тов удахгүй гарна

Цахим хуудсийн талаар товч өгүүлэхүйд

Европ даxь болон Монголчууд спортоор нөхөрлөн, харилцаа холбоогоо бэхжүүлэн ойртуулж байдаг нь хилийн чанадад суугаа Монголчуудын нэгэн бахархал юм. Монголчууд Германд мэдээллийн портал сайтаас санаачлан энэхүү спортын арга хэмжээ, үйл ажиллагаануудыг байнга дэмжин сурталчилж ирсэн ба энэ хугацаанд улам өргөжин, цар хүрээгээ тэлж буй тусад нь мэдээллийн бааз үүсгэх нь зүйтэй хэмээн дүгнэж энэхүү сайтыг ашиглалтад орууллаа.

Мэдээллийн технологи өндөр хөгжиж, web 3.0, социал медиа ашигладаггүй хүмүүн үгүй болсон энэ цаг үед чухамхүү зар мэдээлэл хайх, харах, унших нь товч тарахын зуур боловч цаг хугацааны улиран өнгөрөхөд тэмцээн болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг эргэн сөхөх үед хүндрэл гарч түүх бүдгэрэн үлдэж буй билээ. Иймд сайтын зорилго нь Европ даxь болон Монголчуудын спорт нөхөрлөлийг сурталчилан таниулах, мэдээллийн салбарт хөхүүлэн дэмжих, тэдний түүхийг бичих, баримтжуулан үлдээх сан хөмрөг үүсгэх юм.

Энэхүү сайт нь аль нэг холбоо, байгуулагын салбар зөвлөл бус, элдэв харьяалалаас ангид, хэн бүхний өмнө нээлттэй, сайн дурын үндсэн дээр, цэвэр мэдээллийн чанартай ажиллан, их спортоор холбогдож буй Европ даxь болон Монголчуудынхаа үйл ажиллагааг сурталчилан таниулж байх болно.

Манай цахим хуудаст зочилж буй танд баярлалаа.

Бидэнтэй хамтран ажиллах бүх холбоод, албан байгууллага хувь хүмүүст бид нээлттэй байх болно.

BBC Sport News